ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СУМ ДУНДЫН ОЙН АНГИ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ
Говьсүмбэр аймгийн Сум дундын Ойн анги нь Аймгийн засаг даргын 2014 оы 02 сарын 03-ны өдрийн А/16-р захирамжаар Сум дундын Ойн анги орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар нэртэйгээр 4 орон тоотойгоор байгуулагдсан. Аймгийн засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/231-р захирамжаар /Сум дундын ойн анги/ ОНӨААТҮГазрын хэлбэр дүрэм бүтэц орон тоог шинэчилж цаашид орон нутгын өмчид суурилсан /Сум дундын ойн анги/ Төрийн байгууллага албан газар /ТБАГ/ болгож 11 орон тоотойгоор шинэчлэн баталсан.
Одоогоор тус газар нь дарга-1, Ойн инженер-1, Ойн техникч-мэргэжилтэн-1, нягтлан бодогч-1, Бичиг хэрэг, нярав-1 Сантехнехч, цахилгаанчин, туслах ажилтан- 1 Усалгааны автомашины жолооч-туслах ажилтан-2, Мод үржүүлгийн газрын туслах ажилтан-сахиул-1, туслах ажилтан-2, гэсэн 11 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Сум дундын ойн анги нь орон нутагт Ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, аймаг сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, бий болгох, хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийг тарьц, суулгацаар хангах үржүүлэх, сургалт зохион байгуулах хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах зорилготойгоор байгуулагдсан.
Мэдээллийн дэлгэрэнгүй эх сурвалж: Ойн инженер Э.Мөнх-Өлзий
Утас: 91192129
Цахим шуудан: ulzii.forest@yahoo.com