Түүхэн замнал

ТҮҮХЭН ЗАМНАЛ

           Говьсүмбэр аймгийн Сум дундын Ойн анги нь Аймгийн засаг даргын 2014 оы 02 сарын 03-ны өдрийн А/16-р захирамжаар Сум дундын Ойн анги орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар нэртэйгээр 4 орон тоотойгоор байгуулагдсан. Аймгийн засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/231-р захирамжаар /Сум дундын ойн анги/ ОНӨААТҮГазрын хэлбэр дүрэм бүтэц орон тоог шинэчилж цаашид орон нутгын өмчид суурилсан /Сум дундын ойн анги/ Төрийн байгууллага албан газар /ТБАГ/ болгож  11 орон тоотойгоор шинэчлэн баталсан.

Одоогоор тус газар нь дарга-1, Ойн инженер-1, Ойн техникч-мэргэжилтэн-1, нягтлан бодогч-1, Бичиг хэрэг, нярав-1 Сантехнехч, цахилгаанчин, туслах ажилтан- 1 Усалгааны автомашины жолооч-туслах ажилтан-2, Мод үржүүлгийн газрын туслах ажилтан-сахиул-1, туслах ажилтан-2, гэсэн 11 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.