Даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ

Эрхэм таны энэ өдрийн амгаланг эрэн мэндчилж байна

Говьсүмбэр аймгийн Сум дундын ойн анги нь орон нутагт Ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, аймаг сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, бий болгох, хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийг тарьц, суулгацаар хангах үржүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын хүчин чармайлт санаачилгыг чиглүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Ногоон байгууламжийг хамгаалах, нэмэгдүүлэхэд, хувь нэмрээ оруулан ажилладаг иргэд та бүхэндээ байгаль дэлхийгээ хамгаалах ариун үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе.

Ногоон ирээдүйн төлөөх сайн үйлс бүхэн арвай будаа мэт арвижин  дэлгэрэх  болтугай.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СУМ ДУНДЫН ОЙН

АНГИЙН ДАРГА Т.ДАШЦЭДЭН