СУМ ДУНДЫН ОЙН АНГИУДАД ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА

185
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа нар өнөөдөр сум дундын ойн ангиудын удирдлагын төлөөлөлтэй уулзаж, Ойжуулалт хөтөлбөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлэг, ойжуулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ойн ангиудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 15 аймгийн 24 сумын ойн ангид трактор, техник, тоног төхөөрөмж гардууллаа.