НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 9-ныг авлигатай тэмцэх өдөр болгон зарласан. НҮБ-ын Конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, конвенцид тусгасан үүргийг нийгэмд таниулах зорилготой ажилладаг. Манай улсын хувьд тус конвенцид 2005 онд элсэн орсон бөгөөд жил бүрийн энэ өдрийн хүрээнд авлигатай тэмцэх үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн билээ.
Авлигатай тэмцэх өдрийн үндсэн лого нь авлигын гинжийг таслан зогсоож байгааг илэрхийлсэн улаан дээр хар, цагаанаар дүрсэлсэн хүмүүсийн зураг байдаг бөгөөд энэ нь ганцхан хүний сайхан сэтгэл цуст авлигыг зогсоох хүчтэй гэсэн утга агуулгыг агуулсан байдаг аж.
Авлигатай тэмцэх өдрөөр буюу 12 дугаар сарын 9-нд дэлхий даяар авлигын эсрэг ямар нэр нэмэр оруулахуйц үйл хийхийг уриалдаг бөгөөд нийгмийн сүлжээгээр #breakthechain, “againstcorruption гэдэг “hush tag” хэрэглэхийг санал болгодог юм байна.



