Эрхэм зорилго
Орон нутгийн ногоон байгууламж нэмэгдүүлэх, таримал ногоон байгууламжтай болох, мод бутаар орон нутгаа бүрэн хангах, цөлжилтийг бууруулах тогтвортой үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулах.
Стратегийн зорилго
Ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ногоон байгууламжийн чиглэлээр зарцуулагдаж буй хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах зорилтын хүрээнд аймаг, сумын төвийн ногоон байгууламжийг бий болгох, хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага болох зорилготой.
Тэргүүлэх чиглэл
- Нийтийн ногоон байгууламж: Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хамгаалалтыг сайжруулах, Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн нэмэгдүүлэх, Ойн зурвасын усалгаа арчилгааг тогтмол зохион байгуулах;
- Байгалийн ойн сан: Хэрлэн гол дагуу байрших байгалийн ойн санг хамгаалах, Байгалийн сэргэн ургалтанд дэмжлэг үзүүлэх;
- Тарьц суулгац бэлтгэх: Мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг бэхжүүлэх, Орон нутагаа чанартай тарьц, суулгацаар хангах;
Тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн
- Байгалийн ойн санд дэмжлэг үзүүлэхийн тулд 2024 онд байгалийн сэргэн ургалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор хашсан талбайд 1000 ширхэг бургас модыг нөхөн тарьж мөн 4 га талбайд 2 удаагийн давтамжтайгаар ойн цэвэрлэгээ тайралтын ажлыг зохион байгуулсан.
- Нийтийн ногоон байгууламж болон ойн зурвасын усалгаа арчилгааны ажлыг байгууллагуудад талбай хувиарлан хуваарь гаргаж 4-11 сарын хугацаанд усалгаа арчилгааны ажлыг 16 удаагийн давтамжтай хийж мод бутны ургалт 85 хувьтай байна.
- Орон нутгаа чанартай тарьц суулгацаар хангахын тулд 21 иргэн, давхардсан тоогоор 61 ААНБайгууллагад 12575 ширхэг тарьц суулгацыг худалдан борлуулж 29,8 сая.төгрөгийг төсөвт төвлөрүүлэн ажилласан.
- Тэрбум мод сантай хамтран 50 сая.төгрөгөөр 0,5 га талбайд 3960 ширхэг мод бут тарих ажлыг хийж гүйцэтгэсэн.
- “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”,-ийн хүрээнд аймгийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан 5 арга хэмжээ зохион байгуулсан. 2024 онд нийт 66516 мод бут, сөөг үүнээс төвийн ногоон байгууламжид 14317, хамгаалалтын ойн зурваст 26763, нийтийн эзэмшлийн талбайд 7406, байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллага өмчлөл, эзэмшлийн газарт 17730 мод, улсын болон орон нугийн тусгай хамгаалалттай газар 300 мод бут тус тус тарьсан.
Мэдээллийн дэлгэрэнгүй эх сурвалж: Ойн инженер Э.Мөнх-Өлзий
Утас: 91192129
Цахим шуудан: ulzii.forest@yahoo.com