Дэлхийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

226

Энэ өдрийг “Эрүүл ой-Эрүүл хүн” уриан дор тэмдэглэж байна.

НҮБ-аас дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгөө хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг тэмдэглэж байхаар 2012 онд шийдвэрлэжээ. Манай улс 2015 оноос энэ өдрөөр ойн олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн билээ.