Хөрсийг хэрхэн бэлдэх вэ?

188

Мод тарих хөрс бэлдэх тухай :

Мод тарих нүхэндээ хүмүүс ихэвчлэн малын бууц ашигладаг . Малын бууц сайн муу 2 талтай байдаг .

Сайн тал нь : Намрын мод тарилтанд нийт модны хөрсний 30% хийхэд өвлийн цагт халуун чанартай учраас модны үндсэнд дулаан ялгаруулж хаврын цагт эрт нахиалах үед эерэг сайн нөлөөтэй . Хүйтэнд модны үндэс бууцны халуун чанарыг татаж хавар бууцны хүч нь суларч сэрээх усалгааны дараагаар хөрсөнд задарч тэжээл болдог давуу талтай . Муу тал нь : Хаврын цагт мод тарих хөрсөнд бууц хийх нь сөрөг нөлөө ихтэй Учир нь Дулааны улиралд бууцны халуун чанар усалгаа чийгэнд идэвхжиж үндэс түлэгдэж өт хорхой хачиг аалз үржих таатай нөхцөл бүрддэг .  Элс, модны үртэс, био ялзмаг, хүрэн манжин, шар манжин, шувууны сангас, компос бордоо зэрэг холж болно. Компос бордоо, Азотын бордоо хийх тухай хичээл бгаа үзээрэй.