162
ОЙН САЛБАРЫН ЗУУН ЖИЛИЙН ОЙ: МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ОЙН САЛБАР ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН, НОГООН ӨСӨЛТИЙН ШИНЭ ЭРИН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
🇲🇳Монгол Улс орчин цагийн ойн салбар хөгжсөний 100 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ онцгой цаг мөчид, мэдлэг, хүсэл тэмүүлэл, уйгагүй хөдөлмөрөө зориулсан ойн мэргэжилтнүүдэд халуун баяр хүргэе. Энэхүү түүхэн үйл явдал нь Монгол орны байгаль орчныг хамгаалах, ой, биологийн олон янз байдлаа нандигнан хадгалж ирсэн урт удаан хугацааны тууштай байдлыг онцлон харуулж байна.
🌲Хөвсгөл аймагт болсон зуун жилийн ойн баяр нь зөвхөн өнгөрсөн үеийн амжилтаа эргэн харах боломж төдийгүй шинэ эрин үеийг эхлүүлэх тэмдэглэл болсон юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Европын Холбооноос Монгол суугаа элчин сайд эрхэмсэг хатагтай Ина Марчюлёните нарын эхлүүлж буй Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM+) төсөл нь тогтвортой ойжуулалт, ногоон хөгжлийн шинэ амлалтыг бэлгэдэж байна.
🌱Европын Холбоо, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилтээр GIZ болон НҮБ-ын ХХААБ (FAO)-ын хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь 2028 он хүртэл Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ аймагт хэрэгжих юм. STREAM+ төслийн гол зорилго нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйн салбарын бодлого, эрхзүйн орчныг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон байгаль орчны менежментийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, охид, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, хувийн хэвшилтэй хамтран хөдөө аж ахуй, ойн салбарын мэргэжлийн болон техникийн мэргэжлийн боловсрол, сайжруулахад чиглэж байна. Ингэснээр хүнсний хангамж, уур амьсгалын өөрчлөлт болон жендерийн тэгш бус байдалтай холбоотой дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
🔗Ойн салбарын зуун жилийн амжилтыг үдэж, ногоон хөгжлийн шинэ эрин үеийг угтан STREAM+ төсөл нь ирээдүйд итгэл найдвар төрүүлж байна. Тогтвортой нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлж, инновацыг дэмжсэнээр Монгол Улсад хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, байгальд ээлтэй хөгжлийн суурийг тавьж буй энэхүү төсөл нь чухал үүрэг гүйцэтгэнэ.